Санаад л байна
Санаад л байна чамайгаа
Тэнгэс далайг гатлаад уул усыг даваад нисээд л очмоор байна
Тэртээд өнгөрөөсөн гунигт үдшүүдийг үлгэр болгоод
Тэвэрт чинь эрхлэн чамтайгаа хамт баймаар байна
Чамтайгаа хамт баймаар байна
Үүлэн тэнгэрийн одод болгоноор үг дайгаад
Зүүдэн шөнийн ганцаардалаа тайлан чамдаа эрхлээд
Дахиад ганцаардахгүй , дахиад санахгүй
Дандаа чамтайгаа хамтдаа баймаар байна
Хамтдаа баймаар байна
Халуухан үнсэлт , гэнэн мөрөөдөл
Хагацахгүй мэтээр өнгөрүүлсэн өдрүүд , шөнүүд
Зүүдний мэт жаргалтай цаг мөчүүдээ дурсан
Зөвхөн чамдаа л ганцхан үнэнчээр үлдмээр байна
Чамдаа л үнэнч үлдмээр байна
Санаад л байна ,
Санаад л байна чамайгаа
Цасан шиг будраад , бороо шиг шиврээд чамдаа очмоор байна
Цаг хугацааг зогсоогоод чамдаа эрхлэмээр байна
Солонго шиг татаад , үүлс шиг нүүгээд чамдаа очмоор байна
Дахиад уйлахгүй , дахиад санахгүй дандаа хамт баймаар байна
Дандаа хамт баймаар байна
Даль жигүүр ургуулаад нисээд очмоор байна
Далавч живэр ургуулаад дэвээд очмоор байна