Хэзээ тайван амьдрах бол

Төгс бусын ертөнцөөс
Төгс төгөлдөрийг хайж
Төөрөлдөж ядсан өөрийгөө өрөвднөм
Төгсөх одоохон төгсөх байталаа
Төгсөхгүй мэт цохилох зүрхээ өрөвднөм
Ай даа энэхэн
Аниргүй сэтгэлээс урсан гарах үгс
Алихан газар очоод ахин үл гарах бол
Ай даа энэ
Амгалан эргэх хорвоогоос
Амир гэгээн дусал болоод би хэзээ уурших бол
Ай даа энэ
Алтаар ч үл арилжам эгэл өдрүүдийг
Алган завсараар урсгаж байгаагаа
Яаж нөхөх бол
Цээжнээ нэгэн их хөндүүр оргиход
Цэнхэр үүлсэд дайгаад би хэзээ тайван амьдрах бол
Ай даа ..................................



Сэтгэгдэлүүд:

1. shulgashaazgai11 | 2009-08-13 14:12:44
chi mundag bichih yuma hundeldeg shuu amjilt
2. LoLa Bunny | 2009-08-16 16:26:01
сайн бичих юмаа, шүлгүүд чинь таалагдлаа..
3. Монгол Зон | 2009-08-16 16:29:19
Nomin ch mundag daa, gesnees chi ovol mongol yavaad odoo haana baina aa?
4. Жиргээ | 2009-08-16 16:32:46
ene 3 odoo divaajind sxan amidral bdgiig mededguumoo
5. Оогий | 2009-08-16 16:34:18
их өвөрмөц бичих юмаа
амжилт
6. Монгол Зон | 2009-09-05 14:51:44
end hariu alga?

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.