2009-08-16 14:35:11
Цэцэгсийн амьсгалыг хөлөөрөө мэдэрч
Газрын амийг тэндээс аваад
Нүүх үүлсэд сэтгэлээ дайж
Нөмгөн тавилангаа тэдэнд даатгахуй
Анир чимээгүй нүдэн дэлхийн
Гүн шөнийг дэнлүү чиг манаж
Ахиад мянган жил би
Хээрийн салхи шиг бардам оршимоор...
Хүлээс хийгээд хүсэлдээ баригдсан
Хүн болон зовж байхаар
Амар амгалан дэлхийн хөрсөнд
Цэцэг болон ургаж орхимоор
Зовлонд нухлагдсан хэн нэгэн
Зоргоор гишгэг эгэл биеийг минь
Уран дэлбээ минь хөлийг чинь үнсээд
Амиа тавиг.......... Харамсах зүйл арга ..

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: