Одоо оройтсон ...................

Одоо оройтсон
Онцолж магтдаг
Хуруунд минь
Хуримын бөгж гялалзах болсон
Олон өдөр хайрласан хайр минь
Ондоо хүнийг хайрлах болсон
Одоо оройтсон
Нүдэнд чинь би дүрээ тольдож
Нүгэлээ тэндээс харахгүй болсон
Нүцгэн чигээр өвөрт чинь эрхэлж
Нөмөрсөн тэрлэгээ үнгэхгүй болсон
Одоо оройтсон
Дэндүү ихээр хайрласан сэтгэл минь
Дээлийн эмжээр шиг сэмрээд дууссан
Дэлхий хүртэл багадсан хайр минь
Дэрхийн нисээд ирэхгүй болчихсон
Одоо дэндүү оройтсон
Гунигтай нүд чамайг хормойдож
Гутлаан ширтээд нулимсаа залгихад
Зээр шиг цахилсан чиний хүсэлд
Зэрвэсхэн ч болтугай тороогүй болхоороо
Дагжиртал чичэрсэн зүрх ганцаардаж
Даарсан сэтгэлд хань болсоныг түшсэн юм
Тэгэхэд л чи эргэж хараагүй байж
Тэгсэн мөртөлөө..................
Одоо дэндүү оройтсон..............

Сэтгэгдэлүүд:

1. Эмбий | 2009-08-21 02:48:52
Оройтсон бороо гэдэг шиг л болж дээ
2. nominarisha | 2009-08-21 06:26:12
xoox embi sain uu
3. molor | 2009-08-21 06:33:33
Wow, ёстой жинхэнэ утгаар нь бичиж орхижээ. Надад маш их таалагдлаа. Хэлж чадаагүй үгсийг минь гаргаад шидчихжээ, энэ хүн. Дахин дахин зочилж байнаа
4. Style_s | 2009-08-25 05:43:19
tiim bnaa estoi saihan bichsen ban
5. Монгол Зон | 2009-09-05 14:36:07
gaatai avhcee, minii nomin sharga duu. ingej l helj, setgeh heregtei, bi bahadlaa, bayaslaa, oird oroogui udaj tanaid, odoo jaal tuhalna aa.
6. эрхэм цэцэг | 2009-09-05 14:40:04
gunigtai l ym daa
7. Mr.Freeman | 2009-09-05 14:44:21
кээ мөн хурц шулуун хэлжээ... Сайхан бичиж... таалагдаж байна...
8. Оогий | 2009-09-05 14:46:29
Үнэхээр их таалагдлаа баярлалаа
9. sanaa (зочин) | 2009-09-14 20:27:14
ih gunigtai sanagdchihlaa bichlegiin huvid neg ih goe bish ch amdirald mini tohioldson zuils shig sanagdaad bhiin
10. Я.ОДГЭРЭЛ | 2009-09-14 20:49:16
ТАНЫГ ЯМАР УТГААР ЮМ БҮҮ МЭД САНААД Л БАЙГАА ХЭХЭ
одоо оройтсоон... хэхэ бүх хүнд хэлчий... гэхгүй юу кк
12. zurkhend | 2009-09-20 14:45:52
оройтох гуниг олдохгүй хайр ондоо жаргал онцлох сэтгэл гэж
13. Цасны чимээ | 2009-09-20 14:49:41
өөө яасан сайхан шүлэг вэ?
14. chin_xusel | 2009-09-30 15:08:39
gaixaltai. oroitoogui deeree bid oorsdiin zurx setgelee sonsoj bx xeregtei yum da.
15. TuDu | 2009-11-05 00:53:51
taalagdaw

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.