...........Уйтай...................

Шарласан навчис хөглөрнө
Навчис хөл дор амь тавина
Шаналал нь тийм нэгэн гунигтай
Санаад байхнаа сайхан зүйл үгүй ертөнцөөс
Салаад нисэж буй нь атаархмаар баяртай
Тэнгэрийн тэр бүүдгэр алсруу
Тэгэхнээ ор хоосонруу
Үг үгүй ертөнцийн чинадруу
Үгүй ээ үүлсын тийш ч юм уу ? одох нь гайхалтай
Хоосон хийгээд утга учиргүй дэргэд нисэлдэнэ
Хорвоо хийгээд ертөнцийн ганцаардалд хүлэгдэн үлдэнэ
Агь тарнийн шидэт үгсүүд агаарт нисэлдэнэ
Ай энэ хоосон атал биет бүхэн
Агуулга хийгээд хэлбэрээрээ
Адил юм уйтай ....................


Навчисийн тоос огторгуйн гүнд гэрэлтэнэ
Нарны тойрогоос ертөнцийн зүг даллана
Сүүлт од одох
Сүүн замаас цааш
Сүнсий эрх чөлөөрүү гэрлийн хурдаар ниснэ
Сарны таталцалд цалгисан тэнгэсийн ус шиг сэтгэлд
Салхин хээ үлдээсэн навчсийн амийг бясалгаж
Амьдрал гэгч бодлогийн
Алдаа хийгээд хариултыг 
Амь биеээрээ бөглөвч .....???


Агуулга хийгээд хэлбэрээ
Амьд хийгээд үхсэн
Адилхан юм уйтай ............

Сэтгэгдэлүүд:

1. amanjinka | 2009-10-04 09:21:55
ЯНЗТАЙ..
2. secret | 2009-10-04 10:04:33
Тийм байна
3. nominarisha | 2009-10-04 10:08:10
amanjinka sain u
sekret ta saixan amarsan uu
4. Lily | 2009-10-04 10:11:43
navchsiig ayand garaad ergen ireh gej ba l gej bddogoo bi
5. amanjinka | 2009-10-04 10:11:47
САЙН САЙН УУ ХӨ
6. sanaa (зочин) | 2009-10-04 17:18:11
sainuu namaig toohgui bgaad gomdoltoi bgaa shuu zav garahaaraa zalgaarai
7. Эмбий | 2009-10-05 11:06:04
уйтай намрын аялгуунд гүн гүнзгий автжээ
8. Бөөсхөн... | 2009-10-08 16:49:19
Уншаал баймаар аятайхан шүлэгнүүд байдийшд ...
9. amanjinka | 2009-10-11 23:51:08
сайн уу

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.