2009-10-22 16:29:54
Цэцэгсийн сүүдэр хөлд орооцолдход
Цээжиндэх гуниг зүрхэнд харваж
Харах ёсгүй зүйлсээн харж
Хачин ихээр би гунигладаг
Нуугиж нурамласан галан очис
Авалцахын өмнө чимээгүй дүнсийх шиг
Нурамласан их хүмүүсийн зовлон хэдэн мянганы дараа ч мэдрэгддэг
Нүдээ анихад сүүмийсэн дүрсүүд
Сүүдэр татан гуниг хүүрнэж
Нүгэл хийгээд буяны дэнсийг тогтоохын тулд дэлхий эргэнэ
Нүцгэн бүсгүйн галзуу тачаал зуун дамжин өрөөнд хадаж
Нүдээ анисан ч хүмүүсийн амьдрал сүүдэр ший мэт тархинд зурагдана
Цэцэгсийн сүүдэр хөлд орооцолдож
Цээжиндэх гуиг зүрхэнд харвахад
Харах ёсгүй зүйлс харагдаж
Хачин их гуниглал тархинд зурагдана

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: