nomingoo - Шинэ бичлэгүүд http://nomingoo.blog.banjig.net Банжиг Блог нь Монголын хамгийн том Блог сайт юм. mn-mn Banjig.Net Thu, 19 Nov 2009 14:24:04 +0800 http://blogs.law.harvard.edu/tech/rss Banjig.Net Feed Generator info@banjig.net support@banjig.net Банжиг Блог http://blog.banjig.net/images/headlogo.gif http://blog.banjig.net <![CDATA[Гунигтай .......................]]> http://nomingoo.blog.banjig.net/post.php?post_id=305345 Зөөлөн хайлан, зүрхэнээ эргэн
Зүгээр л уучлал сэтгэлд тунарна
Гунисан зүрхэн өвлийн үлгэрийг
Цасан ширхэгт аяархан шивнэнэ .....
Асгарсан бодол цасанд дайгдан
Түрэмгий хаврын замыг засавч
Ахиад хавар ирэхгүй .......
Ай ... яасан гунигтай ......
Цөхөрсөн дэлхийг хүйтэн залгиж
Цөнгөө түрэхгүй гол ,ус гунина
Сэрэхүйн баярт ахин автахгүй
Сэмэрч гүйцсэн үүлс уйлна .......
Зөөлөн хайлан зүрхнээ эргэн
Зүгээр л уучлал цасан шиг будрана
Бударсан цасан халуухан зүрхэнээ
Буун уйлахдаа шаналалаа нууна...
Газрын судал судсаар гүйж
Галын амьсгал гэнэнийг баясгавч
Орчлонд хавар ч намар ч
Огтоос дахиад ирэхгүй ..............гунигтай

]]>
Thu, 19 Nov 2009 14:24:04 +0800 http://nomingoo.blog.banjig.net/post.php?post_id=305345
<![CDATA[Тэнгэрийн гунигаар газар уйлхад...]]> http://nomingoo.blog.banjig.net/post.php?post_id=285797 Тэнгэрийн гунигаар газар уйлдаг
Тэнд яагаад очих тийм дуртайгаа би мэддэггүй
Улигт сарны гэрлийг ширтэн
Уйтгарлан суух гэж дурладагаан ойлгодоггүй


Ариг саарал манан бууж
Нөмгөн хөнжилд шурган наадхад
Ахиад намрын мод шиг нүцгэрч
Тэнгэр өөд тэмүүлэн ургамаар
Тэнд тэнгэрийн гунигаар уйлж
Тэнд газрын гунигаар шүлэглэмээр

 

]]>
Fri, 30 Oct 2009 20:12:49 +0800 http://nomingoo.blog.banjig.net/post.php?post_id=285797
<![CDATA[Сэтгэл гэж үгүй чиний хайранд...]]> http://nomingoo.blog.banjig.net/post.php?post_id=283230 Сэтгэл гэж үгүй чиний хайранд уягдаж орхисон би...
                                                       Хэнсэн билээ

Намрын гуниг сэтгэл өвтгөж
Навчисын уй зүрхэнд халджээ
Чиний үнэр өвөрт үлдсэнийг
Анхны цасан дарж орхижээ...
Гунигт харцанд чинь хайрын цэцэг
Дахиад дэлгэрэхийг харахгүйн гэж харамсавч
Гудамжнаа хөглөрөх навчисын амиар
Амьдарч байгаа тул үхэж үл болно ...

]]>
Mon, 26 Oct 2009 13:45:36 +0800 http://nomingoo.blog.banjig.net/post.php?post_id=283230
<![CDATA[Үнэнийг дэлгэхээс би айж байна]]> http://nomingoo.blog.banjig.net/post.php?post_id=280716 Цэцэгсийн сүүдэр хөлд орооцолдход
Цээжиндэх гуниг зүрхэнд харваж
Харах ёсгүй зүйлсээн харж
Хачин ихээр би гунигладаг
Нуугиж нурамласан галан очис
Авалцахын өмнө чимээгүй дүнсийх шиг
Нурамласан их хүмүүсийн зовлон хэдэн мянганы дараа ч мэдрэгддэг
Нүдээ анихад сүүмийсэн дүрсүүд
Сүүдэр татан гуниг хүүрнэж
Нүгэл хийгээд буяны дэнсийг тогтоохын тулд дэлхий эргэнэ
Нүцгэн бүсгүйн галзуу тачаал зуун дамжин өрөөнд хадаж
Нүдээ анисан ч хүмүүсийн амьдрал сүүдэр ший мэт тархинд зурагдана
Цэцэгсийн сүүдэр хөлд орооцолдож
Цээжиндэх гуиг зүрхэнд харвахад
Харах ёсгүй зүйлс харагдаж
Хачин их гуниглал тархинд зурагдана

]]>
Thu, 22 Oct 2009 16:29:54 +0800 http://nomingoo.blog.banjig.net/post.php?post_id=280716
<![CDATA[...........Уйтай...................]]> http://nomingoo.blog.banjig.net/post.php?post_id=270285 Шарласан навчис хөглөрнө
Навчис хөл дор амь тавина
Шаналал нь тийм нэгэн гунигтай
Санаад байхнаа сайхан зүйл үгүй ертөнцөөс
Салаад нисэж буй нь атаархмаар баяртай
Тэнгэрийн тэр бүүдгэр алсруу
Тэгэхнээ ор хоосонруу
Үг үгүй ертөнцийн чинадруу
Үгүй ээ үүлсын тийш ч юм уу ? одох нь гайхалтай
Хоосон хийгээд утга учиргүй дэргэд нисэлдэнэ
Хорвоо хийгээд ертөнцийн ганцаардалд хүлэгдэн үлдэнэ
Агь тарнийн шидэт үгсүүд агаарт нисэлдэнэ
Ай энэ хоосон атал биет бүхэн
Агуулга хийгээд хэлбэрээрээ
Адил юм уйтай ....................


Навчисийн тоос огторгуйн гүнд гэрэлтэнэ
Нарны тойрогоос ертөнцийн зүг даллана
Сүүлт од одох
Сүүн замаас цааш
Сүнсий эрх чөлөөрүү гэрлийн хурдаар ниснэ
Сарны таталцалд цалгисан тэнгэсийн ус шиг сэтгэлд
Салхин хээ үлдээсэн навчсийн амийг бясалгаж
Амьдрал гэгч бодлогийн
Алдаа хийгээд хариултыг 
Амь биеээрээ бөглөвч .....???


Агуулга хийгээд хэлбэрээ
Амьд хийгээд үхсэн
Адилхан юм уйтай ............

]]>
Sun, 04 Oct 2009 09:07:20 +0800 http://nomingoo.blog.banjig.net/post.php?post_id=270285
<![CDATA[Байхгүйд байгаагаараа ...........]]> http://nomingoo.blog.banjig.net/post.php?post_id=246535 Худлааг зохиож өөрөө түүнд итгээд
Хуурмагт найдаж өөрөө өөрийгөө бөхөөгөөд
Нар нь халуунаас сар шиг хүйтэнг хайж
Навч шиг хагдрах хорвоод цэцэг шиг мөнх дэлгэрхийг хүсэх би хэмээгч
Цаг мөч бүрийг өмчилж шунана
Цангасан адил хором бүрт ховдоглож дурлана 
Тавилангийн төгсгөл
Таслал мэт амьдралдын гинжэнд ороогдон
Тавлах мэт түнэр харанхуйд шигдэн татагдана
Ертөнцийг анирдаж чимээ чагнахуйд
Ухаарал гэмшил хөг нийлэнэ
Ер бусын уянгалаг дуунаас гашуун агаад чихэрлэг амтагдана
Байхгүйд байгаагаараа амьдарсаны шагнал
Бараан сүүдэр гэгээн өнгийг өөрийн гараар зурна.


]]>
Sat, 22 Aug 2009 16:39:51 +0800 http://nomingoo.blog.banjig.net/post.php?post_id=246535
<![CDATA[Одоо оройтсон ...................]]> http://nomingoo.blog.banjig.net/post.php?post_id=245453

Одоо оройтсон
Онцолж магтдаг
Хуруунд минь
Хуримын бөгж гялалзах болсон
Олон өдөр хайрласан хайр минь
Ондоо хүнийг хайрлах болсон
Одоо оройтсон
Нүдэнд чинь би дүрээ тольдож
Нүгэлээ тэндээс харахгүй болсон
Нүцгэн чигээр өвөрт чинь эрхэлж
Нөмөрсөн тэрлэгээ үнгэхгүй болсон
Одоо оройтсон
Дэндүү ихээр хайрласан сэтгэл минь
Дээлийн эмжээр шиг сэмрээд дууссан
Дэлхий хүртэл багадсан хайр минь
Дэрхийн нисээд ирэхгүй болчихсон
Одоо дэндүү оройтсон
Гунигтай нүд чамайг хормойдож
Гутлаан ширтээд нулимсаа залгихад
Зээр шиг цахилсан чиний хүсэлд
Зэрвэсхэн ч болтугай тороогүй болхоороо
Дагжиртал чичэрсэн зүрх ганцаардаж
Даарсан сэтгэлд хань болсоныг түшсэн юм
Тэгэхэд л чи эргэж хараагүй байж
Тэгсэн мөртөлөө..................
Одоо дэндүү оройтсон..............

]]>
Fri, 21 Aug 2009 02:29:23 +0800 http://nomingoo.blog.banjig.net/post.php?post_id=245453
<![CDATA[....Би хаана байна аа.........]]> http://nomingoo.blog.banjig.net/post.php?post_id=243061 Зүүд эргэж тавласан сүнс
Зөнгөөрөө байхад оролдсон хүмүүс
Сартайд сар хайсан
Нартайд гэгээ хайсан гуйлагчид.....
Юутай өрөвдөм............................
Биелэхгүйг мөрөөдөх
Биежихгүйг санаашрах
Хүсэхгүйг хүсэх
Хүн чанараа уландаа гишгэх
Яасан амархан ..................
Тасарсан мах
Үсэрсэн цус
Тавалсан амьдрал
Танихгүй ертөнц
...........Бурхан минь .........
...........Би хаана байна аа...

]]>
Mon, 17 Aug 2009 06:07:06 +0800 http://nomingoo.blog.banjig.net/post.php?post_id=243061
<![CDATA[..................]]> http://nomingoo.blog.banjig.net/post.php?post_id=242831 Хүрч боломгүй дээр  хүсэл оршиж
Барьж боломгүй дээр цаг хугацаа эргэж
Тайлж боломгүй ертөнцөд бид амьдарч
Таниж дуусахгүйгээр насаан барна

]]>
Sun, 16 Aug 2009 15:36:07 +0800 http://nomingoo.blog.banjig.net/post.php?post_id=242831
<![CDATA[..................................................]]> http://nomingoo.blog.banjig.net/post.php?post_id=242819 Цэцэгсийн амьсгалыг хөлөөрөө мэдэрч
Газрын амийг тэндээс аваад
Нүүх үүлсэд сэтгэлээ дайж
Нөмгөн тавилангаа тэдэнд даатгахуй
Анир чимээгүй нүдэн дэлхийн
Гүн шөнийг дэнлүү чиг манаж
Ахиад мянган жил би
Хээрийн салхи шиг бардам оршимоор...
Хүлээс хийгээд хүсэлдээ баригдсан
Хүн болон зовж байхаар
Амар амгалан дэлхийн хөрсөнд
Цэцэг болон ургаж орхимоор
Зовлонд нухлагдсан хэн нэгэн
Зоргоор гишгэг эгэл биеийг минь
Уран дэлбээ минь хөлийг чинь үнсээд
Амиа тавиг.......... Харамсах зүйл арга ..

]]>
Sun, 16 Aug 2009 14:35:11 +0800 http://nomingoo.blog.banjig.net/post.php?post_id=242819